2011-04-01,20:00

Чингис шүлэг

      Чингис шүлэг



Тэмүжин- нумын хөвчнөөс төрөөгүй юм
Тэмүжин- сумын зэвнээс төрөөгүй юм
Тэмүжин- Өэлүн эхээс төрсөн юм
Тэмүжин -өрлөг түүхээс гарсан юм

Амар заяа хомс доголон нулимст хорвоод
Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд
Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч
Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм

Оонын халиун зоо шиг халхын саруул талд
Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм
Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас
Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм

Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг
Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж
Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн
Туурга тусгаар монголын голомтыг тэр тулсан юм

Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт
Од мэт сарнисан овгийн өдөс гуурслаж
Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд
Хөө хуяг нөмөрсөн их Монгол дэвсэн юм

Хатуу цагийн эрх, хүнд мөрийг дархалж
Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж
Түмэн эхийн харайсан эх нутгийн бэлчирт
Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм

Хөх Монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж
Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм
Хүлэг морьдын туурай азийн хормойг сэмлэж
Хол нүцгэн хорвоо халуун нурам гишгэсэн юм

Тиймээ! Дайны мөрөөр цагаан сүү урсаагүй
Тиймээ! Дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй
Тиймээ! Чингис өндөр алтайн зартай юм
Тиймээ! Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм

Хойч үедээ тэр хар буруу санаагүй
Хорин гангийн их гачаалд хатан Онон ширгээгүй
Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан
Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан

Ямар ч байсан Чингис хаан Гарьд шиг хальж
Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм
Гал усанд элэгдсэн буурал замбуулингийн манлайд
Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн юм

Чингис- нумын хөвчнөөс төрөөгүй юм
Чингис- сумын зэвнээс гараагүй юм
Чингис- Өэлүн эхээс төрсөн юм
Чингис- Өрлөг Монголоос гарсан юм

1962 он

бичсэн: Oyuntuya төрөл: Эх зохиолын сан | (28) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 8361

Сэтгэгдэл:

Goy shuleg shuu
Бичсэн: Зочин хэзээ: 19:13, 2024-02-27 | Холбоос | |
Mnii hamgiin durtai shvlgnvvdin ng
Бичсэн: Зочин хэзээ: 23:41, 2023-05-08 | Холбоос | |
Setgl hodlm monglyn mnn tuuh en shvlgtei ami ngteii
Бичсэн: Зочин хэзээ: 23:40, 2023-05-08 | Холбоос | |
Pzda bagsh eniig zur ge shahar yhu
Бичсэн: Зочин хэзээ: 19:54, 2023-05-01 | Холбоос | |
o that's free good
Бичсэн: Зочин хэзээ: 17:12, 2023-04-12 | Холбоос | |
Goy shuu malnuud hoy
Бичсэн: Зочин хэзээ: 17:20, 2023-03-18 | Холбоос | |
Баярлалаа!?!?!?!
Бичсэн: Зочин хэзээ: 21:04, 2023-02-07 | Холбоос | |
eh goyo shuleg shuu
Бичсэн: Зочин хэзээ: 18:36, 2022-11-30 | Холбоос | |
Гоё
Бичсэн: Зочин хэзээ: 11:02, 2022-11-19 | Холбоос | |
Гоё
Бичсэн: Зочин хэзээ: 20:30, 2022-11-18 | Холбоос | |
GG BOY
ONOODOR T
Бичсэн: Зочин хэзээ: 13:53, 2022-11-15 | Холбоос | |
Bi enhmaa
Goyiin
Бичсэн: Enhmaa хэзээ: 09:39, 2022-11-13 | Холбоос | |
Yg unuudur bi ene shulgiig tseejilj duusaj bna oooyeee
Бичсэн: Зочин хэзээ: 08:31, 2022-06-07 | Холбоос | |
Goy
Бичсэн: Зочин хэзээ: 21:34, 2022-05-25 | Холбоос | |
yag ene odor bagsh zgr shuleg tseetsluulj bn hha
Бичсэн: Зочин хэзээ: 18:26, 2022-04-29 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)