2011-04-01, 20:00

Чингис шүлэг

      Чингис шүлэг



Тэмүжин- нумын хөвчнөөс төрөөгүй юм
Тэмүжин- сумын зэвнээс төрөөгүй юм
Тэмүжин- Өэлүн эхээс төрсөн юм
Тэмүжин -өрлөг түүхээс гарсан юм

Амар заяа хомс доголон нулимст хорвоод
Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд
Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч
Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм

Оонын халиун зоо шиг халхын саруул талд
Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм
Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас
Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм

Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг
Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж
Тулгар төрийн баганы...
бичсэн: Oyuntuya төрөл: Эх зохиолын сан | (28) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 8434
2011-04-01, 19:55

О.Дашбалбар "Залуус, дvv нартаа хvргэх шvлэг"

О.Дашбалбар Залуус, дvv нартаа хvргэх шvлэг

Дvv О.Пунцагдэлэгт


Vзээд енгерех амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дvv минь!

Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгvй!
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Vдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Vеийн хонгор бvсгvйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь vнээний дэлэн шувтарч
Намрын хvйтэн шөнө, зэлэн дээр жихvvцэж суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан ермий нь...

бичсэн: Oyuntuya төрөл: Эх зохиолын сан | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1822
2011-04-01, 19:52

С.Эрдэнэ "Наран тогоруу"

Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа, Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов. Би түүний учрыг сайн ойлгохгүй боловч харамсах юм алга. Бага байхдаа ОЛОН гишгүүртэй хөх модон довжоо өөд нь ээжийн гараас зүүгдэн авирч гардаг сан. Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан, хүж гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус догшид, амгалан нигүүлсэнгүйн дүрт бурхад зулын гэрэлд гялбалзан байдаг сан. Бурханд мөргө гэхээ...

бичсэн: Oyuntuya төрөл: Эх зохиолын сан | (10) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1642