2011-04-01,19:58

Хүүхдийн хүмүүжил хэдийд эхэлдэг вэ?

Хүүхдийн хүмүүжил хэдийд эхэлдэг вэ?

     Хүүхдийн хүмүүжлийг эхийн сүүнээс эхэлдэг гэлцдэг.Хүүхдийн хүмүүжил хорвоотой танилцсан тэр цагаас эхэлдэг гэлцэнэ.Энэ яриа цөм үнэн! Хүмүүжил нь хүн амьдрал хоёрын хооронд явагдаж байгаа зохиол,тэнцвэр,үйлчлэл,зөрчлийн хувьд төрөл бүрийн хэлбэрээр илэрч гарч байдгаараа онцлогтой юм.

     Хүүхэд эхийн хэвлийд бойжиж байхдаа ч гэсэн эхтэйгээ хүйгээрээ харилцаж амьсгалыг нь,сэтгэлийг нь,ааль аашийг нь хүртэл чагнаж байдаг ажээ.Эхийнхээ хэвлиийд зургаан сар болсон хүүхэд эхийгээ тайвшрахад хамт тайвширч,баярлахад цуг баярладаг ажээ.<<Эх нь хээр алаг бол хүүн шийр алаг>>гэдэг эртний нэгэн үгэнд энэ мэргэн цэцэн санаа агуулагджээ.

    Чухам энэ үеэс л тэдний хүмүүжлийн тулгын чулуу нь тавигдаж,анхны байр суурь мэдлэг,сайн хөмрөг нь хуримтлагдаж эхэлдэг.

    Хүмүүжлийн суурь мэдлэг гэж юуг хэлэх вэ?Энэ бол амьдралыг хамгийн товч тодорхой,хялбар дөхөм бодит үлгэр жишээнд түшиглэн ухаарал сэтгэсэн анхны ертөнцийг үзэх үзэл юм.Энэ үзэл санаагаар бид тэднийг хүмүүжүүлж <<Сайн явдал саруул ухаанаар>>жолоогоо залж явахыг сургадаг билээ.

    Мөн хүүхдийн нүд чихээр дамжиж нэвтэрч байгаа амьдарлын түг түмэн мэдээллүүд тэднийг бас хүмүүжүүлнэ.Гэр орондоо,гудамж талбайд,сургууль цэцэрлэгтээ,кино телевизороор үзсэн,харсан,учирсан,тохиолдол зүйл тэдний тархинд халвс мэт буулгагдаж үлдэж,бидний дээр өгүүлсэн хүмүүжлийн суурь мэдлэгийн сан хөмрөгийг баяжуулж байдаг.Ийнхүү тогтон бүрэлдсэн суурь мэдлэг нь цаашид тэдний зан төрх нь чухам ямар хэв дүрсийг олохыг шийдвэрлэж өгдөг.

    Ер нь хүүхдийг өөртөө тусган авч байгаа тэр зүйлсийг ажиж анхаарч бүртгэн тооцоолж чаддаггүй билээ.Нэг л мэдэхэд юм бүгдийг сурчихсан мэдчихсэн <<Сүрхий>>хүмүүс болчихсон байдаг шүү дээ.Эрдэмтэдийн судалгаанаас  үзэхэд бүх мэдээллийн 70 орчим хувийг харааны сэдэл,20 орчим хувийг сонсголын сэрлээр хүлээн авдаг ажээ.

    Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн хайр халамж  чухал нөлөөтэй.Эцэг эхийн хайр ариун нандин,өгөөмөр сэтгэл харамгүй байдагч хүүхдийн хайр түүнээс эрхэм дээд билээ.Энэ бол хайртай хүндээ бүрэн итгэсэн бишрэлээр дүүрэн,аз жаргалтай,хиргүй тунгалаг хязгааргүй хайр юм.Тэднийг хооллож хувцасладаг,энхрийлэн өхөөрддөг,сурган хүмүүжүүлдэг,ямар ч бэрхшээлийг даван туулж эмчилж ангаадаг,түшиж тулдаг,урамшуулдаг,шийтгэдэг үрдээ бурхан болсон эцэг эхийн амьдран байгаа хорвоо ертөнц гайхамшигтай элбэг дэлбэг байдлаар хүүхдэд санагдан амьдралын яруу сайхныг мэдрүүлдэг.

    Залуу хүний ёс суртахууны үндэсийг төлөвшүүлэхэд өнөөгийн хамгийн эмзэг чухал зорилт бол түүнийг эцэг эхийн ухаалаг хайр халамжийг шингээхэд оюун санааны хувьд бэлэн байхуйцаар хүмүүжүүлэх явдал юм.Манай орны иргэний олон нийтийн нийгмийн ажил үүрэг гүйцэтгэх нь үр хүүхдээ хүмүүжүүдэх эцэг эхийн ариун үүргээ биелүүлэх явдалтай огтхон ч холбоогүй мэтээр үздэг томоохон эндүүрэл юм.

    Эцэг эхийн ухаалаг хайрын тухай өрөвч сэтгэл,хатуу шаардлагатай,хайр энхрийлэл хатуу дэглэмтэй салшгүй цуг байхын тухай үзэл бодол нэвт шингэсэн байдаг.Оюун санааны хамгийн нандин зүйлийн нэг болох эцэг эхийн хувийн эмзэгхэн асуудлыг үл хөндөн тэдний алдаанаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.Эцэг эхийн ухаалаг хайр дутагдсан газар хүүхэд эрэмдэг болдог.Хүүхдийг эрэмдэг зэрэмдэг болгодог арчаагүй хайр энхрийлэл олон янз байдаг бөгөөд тэдгээрийн дотроос:

1.    Хэт эрхлүүлдэг тахиж шүтдэг хайр

2.    Эзэрхэг ноёрхог хайр

3.    Худалдаж авдаг хайр

  Ухаалаг бус тахиж шүтдэг хайр нь эцэг эх хүүхдийн хоорондын харилцааны талаар төсөөлж болох хамгийн гунигт зүйл юм.Энэ зөнгөөрөө бодлоггүй хайр бөгөөд заримдаа түүгийг сохор хайр ч гэж нэрлэдэг.Эцэг эх хүүхдийнхаа хийсэн бүхнийг хараад энэ чинь эцсийн эцэст юунд хүргэх ямар алхам бэ?гэдгийг үл ухааран хий хоосон бахархан баярладаг.

     Ийм хайр нь хүүхдийн юуны өмнө өөрийнхөө хүсэл сэтгэлийг бариж болгохоор зогсохгүй түүний амьдрах зарчим нь зэрлэг хүн луугаа адил болгодог ажээ.Би л юу л гэснээ хийнэ миний хэрэгт хэн ч оролцох ёсгүй хамгийн гол нь бидний хүсэл гэж тэд ярина.

    Ухаалаг бус хайраар хүмүүжсэн хүүхэд нийгмийн дунд амьдрахдаа болно,болохгүй хэрэгтэй гэсэн ойлголт байдгыг тэд  огт мэддэггүй.Түүнд бол юм бүхэн хүссэнээр нь болмоор мэт санагдана.Ийм байдалд өссөн хүүхдэд амьдралын ялгүй бэрхшээл дааж давахын аргагүй хүнд хүчир зүйл мэт санагдаж,хэтэрхий зоргоороо эрх танхи хүн тэр ч байтугай эрүүл биш хүн болон өсдөг.Тийм хүүхэд өөрийгөө хүрээлэн буй хүмүүс юуны өмнө эцэг эх өвөө эмээд нь ч гэсэн өөрийн хүсэл хэрэгцээ оюун санааны ертөнц гэж байдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрдэггүй олж харж таниж чаддаггүй учир эцэг эхийн өмнө хүлээсэн үүргээ мэддэггүй хөдөлмөрлөхийг ч хүсдэггүй чаддаг ч үгүй жинхэнэ хувиа хичээгч болдог.Би төрж хорвоод амьдарч байгаа минь эцэг эхэд баяр хөөр авчирч байна гэсэн бат итгэл дүүрэн байдаг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:


Хэрэгтэй мэдээлэл тавьсан байна шүү!
0708 0708 0708 0708 0708 0708 0708 0708 0708 0708 0708 0708 0424 0424 0424
Бичсэн: маржангүл (зочин) хэзээ: 22:00, 2011-10-18 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)