2011-04-01,19:55

О.Дашбалбар "Залуус, дvv нартаа хvргэх шvлэг"

О.Дашбалбар Залуус, дvv нартаа хvргэх шvлэг

Дvv О.Пунцагдэлэгт


Vзээд енгерех амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дvv минь!

Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгvй!
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Vдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Vеийн хонгор бvсгvйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь vнээний дэлэн шувтарч
Намрын хvйтэн шөнө, зэлэн дээр жихvvцэж суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан ермий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хvлээнэ.
Өр авлага нэхэхгvй эхийн сэтгэлийг хvvхнvvд орлохгvй ээ!
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!

Эгэмий чинь яс хугарахад аавын тань цээж евдеж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шvv...
Ширхэг ширхэгээр цайсан vс нь чамайг хvлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!

Өвлийн шене талд яваа аавыгаа vе vе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бvхнээ
Зарж vрж, беен бөөнеер нь чамд л харамгvй илгээх юм.

Зоогийн газар чи тvvнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггvй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагvй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хvн
Алтан нар шиг ганцхан юм шvv!

Vр хvvхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Vсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!
Хоног өдрvvдийг жаргалтай vлдээ ч, дvv минь
Хорвоогийн юм бvхэнд эцэс буйг санаарай!

Орчлонгийн шуугиан, амьтан хvний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гvвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг vзээрэй!

Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хvv минь" гэсээр босож ирнэ.
Амсар дvvрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хегшин яахаа мэдэхгvй сандчина.

Аав чинь гэрийнхээ хойморт Алтайн уул шиг хамхайж
Алив нэгэнд барьц алдахгvй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нvд нь гялалзаж
Малгайгаа емсеж, нударгаа засаж, ирж vнсvvлэхийг чинь хvлээнэ.

Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Тегелдер орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.
Морьд vvрсэх хээр талдаа аргалын утаа vнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.

Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сvрэг, толгод дамжихаас илvv сайхныг
Хурмастын доор vзээгvйгээ мэдэрнэ чи...

''Моод хөөсөн хотын ганган хvvхнээс илvvгээр чи
Монгол дээлтэй, хөдөөгийн бор бvсгvйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгvй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илvv ойлгоно чи!

Харь холын шуугиант хот нионы гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илvv ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илvv
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.

Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггvй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндvv ойшоолгvй явснаа бод!
Ариун vнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр чинь юм шvv!

Амьдрал тэднийг гvн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.

Ачит ээждээ алчуур аваачих хэрэггvй
Аавдаа шил юм өгөх хэрэггvй,
Айлын хvvхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггvй!
Аль алинаар нь тэд дутаагvй!

Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж, аав хоёртоо хvргэж ег!
Эрийн цээнд хvрсэн чамайг харахаас илvv
Эрхэм бэлэг хегшчvvлд vгvй ээ!

Учир мэдэхгvй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!

Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг месен хариулж
Амтатыг идvvлж, өнгөтийг емсгеж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндvvрч явлаа.
Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу...!

Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!
"Хvvтэйгэй л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь хэлсэн гэдэг!
Хvслийн сvvлч нь ганцхан энэ л байсан юм шvv!

Чи зэмлэл хvлээж, зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бvсгvйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрvvн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хvлээхээс илvv жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгvй...

Алдааг минь та нар бvv давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!...
Алтан дэлхийд vvнээс илvv гавъяаг ах нь мэдэхгvй ээ!

Vзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Vдлээд буцах хорвоог vvрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дvv минь!

Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгvй!
Өдөр өдрийн нарыг vзэж, тэнгэрийг харах
Өндер их тавилан хайрласаи аав, ээждээ баярла!

1987 он.

бичсэн: Oyuntuya төрөл: Эх зохиолын сан | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1823

Сэтгэгдэл:

zarim neg vg vsgen deer aldsannas busdaar bol zvrhend tarhind yum hisen goy shvleg baina
Бичсэн: Зочин хэзээ: 14:50, 2022-12-10 | Холбоос | |
Vnheer got shvleg bn negiig boduulj 2iig tungaasan setgeld vnheer orjiin
Бичсэн: Зочин хэзээ: 02:31, 2019-12-30 | Холбоос | |
Goy ymaa uyrchihlaa ah egch nar dvv nartaa unshij ogoorei
Бичсэн: anji (зочин) хэзээ: 14:35, 2018-12-18 | Холбоос | |
Ystoi goy ymaa ah egch nar dvv nartaa unshij ogoorei uyrchihlaa
Бичсэн: anji (зочин) хэзээ: 14:33, 2018-12-18 | Холбоос | |
ENE DELHII HVMVVC ENE SHVLEGIIG SONS
=((GOE SHVLEG BNAAAAAAAAAAA TIIM VV
инээх
Бичсэн: Зочин хэзээ: 12:19, 2012-02-13 | Холбоос | |
гоё шүү
Бичсэн: Зочин хэзээ: 20:03, 2011-04-01 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)