2011-02-17,10:50

Монголын нууц товчоо

ЧИНГИСИЙН ИДЭР НАС

 

69. Мэнлиг, Есvхэй баатрын vгийг дагаж, Дэй сэцэнд очоод өгvvлрvvн: "Есvхэй ах, Тэмvжинийг маш их мөрөөдөж өрөвдөх тул Тэмvжинийг авахаар ирэв" гэвэл, Дэй сэцэн өгvvлрvvн: "Худ хөвvvнээ мөрөөдөх бөгөөс явуулъя. Харин удалгvй гэдрэг ирvvлэх хэрэгтэй" гэв. Энэ vгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмvжинийг авч ирэв. [Есvхэй баатар тэнгэр болсонд Тэмvжин, газарт уруу унан хэвтэж маш гаслахад хонхотаны Чирха, тvvнийг сэргээн ятгаж өгvvлсэн нь:

"Тул загас мэт юунд
Тулбарин гасална чи?
Туурга цэрэг (торгон цэрэг)-ээ бэхэлье гэж
Туйлтай vгээ хэлэлцсэн биш билvv?
Усны загас мэт юунд
Уяран гасална, чи?
Улс төрөө байгуулъя гэж
Учиртай vгээ хэлэлцсэн биш билvv?"

гэж өгvvлбэл уйлахаа зогссон ажээ. А.то]
70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай Сохатай хоёр ихсийн газар (өвгөдийн хvvр оршуулах газар) тайлгын идээ өргөхөд Өэлvн vжин хождож очсон тул тайлгын идээний хуваариас хоцрогдов. Орбай Сохатай хоёрт Өэлvн vжин өгvvлрvvн: "Есvхэй баатрыг vхэв гэж, хөвvvнийг минь балчир гэж, ихсийн тайлгын хишгийн архи сархдаас яахин хождуулав, та? Нvд vзсээр vл өгөх, нvvхдээ vл хэлэх болов, та" гэжээ.
71. Тэр vгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу өгvvлрvvн:

"Урьж чамд өгөх ёсгvй
Учирвал чи идэх ёстой!
Хvргэж, чамд өгөх ёсгvй
Хvртвэл чи идэх ёстой!

Амбагай хаан vхээд, Өэлvнд ийнхvv хэлэгдэх болов.
72. Аргацаан эдний эх, хөвvvдийг нутагт орхиж нvvе. Бvv авч явъя" гэв. Тvvний маргааш тайчуудын Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мөрөн уруу хөдлөв. Өэлvн vжин, хөвvvдийн хамт орхигдоход хонхотаны Чирха өвгөн нvvж одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ,
"Цээлийн ус ширгэв
Цэгээн чулуу хагарав"
гээд Чирха өвгөний vгийг хайхрахгvй, цааш нvvж "Чи ингэж ятгах буюу" гэж тэр өвгөний зоо нурууг жадлан хөөв.
73. Чирха өвгөн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмvжин vзэхээр одов. Хонхотаны Чирха өвгөн, Тэмvжинд өгvvлрvvн: "Сайн эцгийн чинь хураасан улс тарж нvvхэд ятгахаар яваад ийнхvv жадлагдав" гэвэл Тэмvжин уйлж гарав. Өэлvн vжин өөрийн биеэр туг барьж мордоод, орхиж нvvсэн иргэдийн заримыг буцааж авчрав. Гэвч, буцаж ирсэн иргэд бас тогтсонгvй, тайчуудын хойноос нvvжээ.
74. Ийнхvv тайчууд ах дvv нар бэлбэсэн Өэлvн vжинийг бяцхан хөвvvдийн хамт нутагт гээж нvvсэн ажээ.

Оюунтай төрсөн Өэлvн эх
Оёдолт дээлийг огшуулан өмсөж
Оготор хормойг шуун бvсэлж
Онон мөрнийг өгсөж уруудаж
Олирс мойлыг тvvж явж
Өчvvхэн хөвvvдээ хайрлан тэжээж
Өдөр шөнийг аргацаан өнгөрvvлэв.
Чадалтай төрсөн vжин эх
Царсан шорыг барин явж
Цавчим газрыг өгсөж уруудаж
Сөдөн хичгэний vндсийг малтаж
Шөнө өдрийг хатамжин өнгөрvvлж
Суут хөвvvдээ тэжээн өсгөв.
[Хатан төрсөн vжин эх
Хайлаасан шор барин явж
Халдун уулыг өгсөн уруудаж
Хавийн мангирыг малтан тvvж
Хаад хөвvvдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идvvлж өсгөв. А.то]

75. Гоо төрсөн Өэлvн эх
Гох дэгээ барин явж
Гол завыг өгсөж уруудаж
Гогод мангирыг тvvн явж
Хутагтан хөвvvдээ тэжээж өсгөв.
Зарчимтай төрсөн vжин эхийн
Затгас төмсөөр тэжээсэн хөвvvд
Засагтан сайд болж өсөв.
Гоо төрсөн vжин эхийн
Гогод мангираар тэжээсэн хөвvvд
Хутагтан сайд болж өсөв
Эх vжиний тэжээсэн хөвvvд
Эрс сайд болон өсөж
Эрх омог төгөлдөр болж
Эх Ононы эрэгт сууж
Өлгvvр гох усанд хаяж
Эрэмдэг загасыг шvvн барьж
Эх vжинийг тэжээх болов
Зарчимт vжиний тэжээсэн хөвvvд
Засагт эрс болон өсөж
Замагтай усыг шvvрдэн байж
Загас жараахайг гөхидөн барьж
Заяат эхээ тэжээх болов.


76. Нэгэн өдөр Тэмvжин, Хасар, Бэгтэр, Бэлгvтэй дөрвvvл хамт сууж, загас гөхидөхөд нэг гэгээн согос загас гөхид торжээ. Тэмvжин Хасар хоёроос Бэгтэр Бэлгvтэй хоёр тэр загасыг булааж авав. Тэмvжин Хасар хоёр гэрт ирж vжин эхэд өгvvлрvvн: "Нэгэн цайвар загас гөхид орсныг Бэгтэр Бэлгvтэй ах дvv хоёулаа булааж авав" гэвэл, vжин эх өгvvлрvvн: "Та нар нэг эцгийн хөвvvд байтал юунд тэгж маргалдана? Одоо сvvдрээс өөр нөхөргvй, сvvлнээс өөр ташуургvй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж өшөөгөө авч чадна. Урьдын Алун эхийн таван хөвvvд мэт яагаад эв эегvй болов? Та нар битгий тэг" гэв.
77. Тэндээс Тэмvжин Хасар хоёр vл ойшоон өгvvлрvvн: "Өчигдөр нэг болжмор харваж алсныг тэд булааж авсан билээ. Энэ өдөр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна" гээд гэрийн vvдийг ширvvн хаяж гарч одов. Бэгтэр, довцог дээр есөн шарга морио хариулж суутал Тэмvжин хойноос, Хасар өмнөөс нууцаар сумаа онилж хvрэхэд Бэгтэр vзээд өгvvлрvvн: "Тайчууд ах дvv нарын хөнөөлийг хvлээгээд, өшөөгөө дуусган авч чадаагvй байтал, та нар намайг яаж нvдний сормуус, амны бөөлжис болгоно? Одоо сvvдрээс өөр нөхөргvй, сvvлнээс өөр ташуургvй байтал юунд ингэж байна, та? Голомтыг минь бvv бvрэлгэгтvн. Бэлгvтэйг бvv хөнөөгтvн" гээд завилан сууж хvлцэв. Тэмvжин Хасар хоёр хойно урдаас харван алж одов.
78. Тэмvжин Хасар хоёр гэрт ирж ороход vжин эх хоёр хөвvvнийхээ царайг хармагц, даруй учрыг мэдэж өгvvлрvvн:

"Хариа барагсад
Ижлээ идэгсэд
Халуун хэвлээс гарахдаа
Хар нөж атган төрсөн билээ
Хавиргаа хазах
Хар нохой мэт,
Хаданд довтлох
Харцага шонхор мэт,
Уураа даран ядах
Омогт арслан мэт,
Амьдыг залгих
Аюулт мангас мэт,
Сvvдрээ довтлох
Сvрхий араатан мэт,
Цугийг залгих
Цурхай загас мэт,
Ботго тормын
Бормийг хазах
Өл буур мэт,
Бороот өдөр
Довтлон халдах
Өлөн чоно мэт,
Нялх vрээ
Гилэн (хөөн) ядаж
Нядлан идэх
Нvгэлт ангир мэт
, Хэвтшийг хөдөлгөвөл
Гэдрэг довтлох
Хэрцгий цөөвөр (чоно) мэт,
Барьж идэх
Барс араатан мэт,
Балмад амьтад буюу
Сvvдрээс өөр нөхөргvй
Сvvлнээс өөр ташуургvй байхад

тайчууд нарын хөнөөлийг хvлээж, өшөөгөө хэн яаж авах вэ? гэж байхад, та нар юунд ийм хэрэг хийв?" гэж эртний vгийг иш татаж, өвгөдийн vгийг vндэс болгож хөвvvдээ ихэд буруушаан зэмлэв.
79. Тэгж байтал, тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нөхдөө дагуулж, "Хурганы vс гуужив, төлөгний бие төлжив" (Өэлvний хөвvvд тэнхрэв) гэж довтлохоор ирэв. Тэднээс айж Өэлvн vжин хөвvvдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгvтэй мод хугалж шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмvгэ, Тэмvлvн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран өгvvлрvvн: "Тэмvжин ахаа гаргаж өг. Бусад чинь хэрэггvй" гэхийг сонсоод Тэмvжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Yvнийг тайчууд мэдээд нэхэн хөөхөд Тэмvжин, Тэргvvн өндрийн шугуйд шургаж орвол тайчууд нэвтрэн орж чадсангvй хvрээлэн сахив.
80. Тэмvжин, шугуй дотор гурав хонож одоо харъя гэж морио хөтөлж явахад мориноос эмээл нь мултран унав. Эргэж vзвэл эмээлийн олом хөмөлдрөг хэвээр байтал мултарсан ажээ. "Олом мултарч болох гэвч, хөмөлдрөг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж бас гурав хоног хvлээв. Дахин гарахаар явахад шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бөглөн хэвтэж байна. "Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж буцаж бас гурав хонов. Бvгд ес хоног хоолгvй байж "Энэ мэт нэргvй vхэхээр гаръя" гээд зам бөглөн унасан гэрийн чинээ цагаан чулууг тойрон гарахад саад болох модыг сумч (сум хийдэг) хутгаараа огтлоод морио хөтөлж гармагц тайчууд угтан барьж авав.
81. Тэмvжинийг Таргудай-Хирилтуг барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэж айл бvрд нэжээд хонуулж хэсvvлэн явна. Зуны тэргvvн сарын арван зургааны улаан тэргэл өдөр тайчууд Ононы эрэг дээр хуримлаж, нар шингэхэд тарав. Тэр хуримын vед Тэмvжинийг нэгэн хялбар дорой хөвvvн авчран сахиулж билээ. Хуримын ардыг тармагц, тэр хялбар хөвvvний толгойг бугуй (дөнгө)-гаар нэгэн удаа дэлдээд (цохиод) гvйж Ононы шугуй дотор хэвтвэл vзэгдэх болов уу гэж усны хариг (урсгалын хажуу дахь тогтмол ус)-т ороод гэдрэг хэвтэж дөнгөө ус уруу урсган нvvрээ ил гаргаж хэвтэв.


82. "Баригдсан хvнийг алдав" гэж тvvнийг сахиж байсан хvн их дуугаар хашхирахад тарсан тайчууд цуглан ирж, өдөр мэт саруул шөнө Ононы шугуйг нэгжин бэдрэв. Усны харигт хэвтэж байгаа Тэмvжинтэй сvлдvсний Сорхон-шар яг тохиолдон vзэж өгvvлрvvн: [усанд чилмий (ором)-гvй, огторгуйд мөргvй тул чиний ингэж хэвтэх зөв байна. А.то] "Чи ийм аргатай бөгөөд нvдэндээ галтай, нvvртээ гэрэлтэй хvн тул тайчууд ийнхvv атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг зааж өгөхгvй" гээд өнгөрөн одов. Цааш хэрхэн эрэхийг тайчууд нар зөвлөхөд, Сорхон-шар өгvvлрvvн: "Хvн бvр явсан мөрөөр гэдрэг явж, орчны газрыг дахин шалгаж vзье" гэвэл цөм "За" гэж зөвшөөрч, хvн бvр явсан мөрөөрөө явж эрэв. Бас Сорхон-шар, Тэмvжинийг дайрч "Ах дvv тайчvvд нар, ам шvдээ билvvдэж айсуй явна. Чи хатуужин хэвтэж бай" гээд өнгөрч одов.
83. Тайчууд нар эрж олсонгvй тул дахин явж эрэхийг зөвлөлдөхөд Сорхон-шар өгvvлрvvн: "Тайчууд, [ноёд А.то] хөвvvд бид, гэгээн цагаан өдөр бvхэл хvнийг алдаад, одоо харанхуй шөнө хэрхэн олох билээ. Хvн бvр явсан мөрөөрөө дахин нэгэн удаа эрж тараад маргааш цуглаж эрье. Тэр дөнгөтэй хvн хаана холдох вэ" гэвэл бvгдээр "За" гэлдэж буцаж эрэхээр явав.
Сорхон-шар бас Тэмvжинд ирээд өгvvлрvvн: "Одоо нэгэн удаа эрж тараад маргааш эрэхээр болов. Биднийг тармагц эх ба дvv нарын зvг яв. Хэрэв хvн тохиолдвол намайг vзэв гэж бvv хэл" гээд явчив.
84. Тэднийг тармагц, тэмvжин дотроо сэтгэрvvн: "Саяын хэдэн өдөр айл хэсэж хоноход Сорхон-шарын гэрт хоновол тvvний хөвvvн Чимбай Чулуун хоёр намайг өрөвдөн хайрлаж, шөнө гинж дөнгий минь суллаж хонуулах бvлгээ. Одоо бас Сорхон-шар намайг vзэж зааж өгсөнгvй өнгөрөв. Тэд намайг аврах биз" гэж Сорхон-шарын гэрийг зvглэн Онон мөрөн уруу явав.
85. Сорхон-шарын гэрийн тэмдэг нь шөнө турш vvр цайтал сvv самарч эсэг (айраг)-ээ бvлэх бvлгээ. Тэр тэмдгийг баримталж, бvлvvрийн чимээг чиглэж очоод гэрт нь орвол Сорхон-шар өгvvлрvvн: "Чамайг эх ба дvv нарын зvг яв гэж эс хэллvv, би. Чи юунд ирэв?" гэв. Тvvний хөвvvн Чимбай Чулуун хоёр өгvvлрvvн: "Болжмор шувуу, харцагаас дутааж бутын ёроолд хоргодвол бут тvvнийг хамгаалж аварна. Одоо бидэнд хvн хоргодож ирэхэд тэгж хэлж яаж болно" гэж эцгээ буруушааж, дөнгийг эвдэж галд тvлээд, Тэмvжинийг хойд унгаст хар (мухлаг) тэргэнд өгvvлж, "Амьтан хvнд бvv хэл" гэж Хадаан нэртэй охин дvvгээр асруулав.
86. Гуравдугаар өдөр [Дөнгөт хvн хаана холдох билээ? А.то] "Тvvнийг манайхан нуусан биз. Өөр зуураа айлуудыг нэгжье" гэж айл бvрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж, гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хvртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмvжиний хөлд хvрвэл, Сорхон-шар өгvvлрvvн: "Ийм халуун цагт унгасан дотор амьд хvн яаж байна? [Сэтгэлээ хантал эр. А.то] " гэвэл нэгжvvлийн хvмvvс бууж одов.
87. Тэр нэгжvvлийг одсон хойно Тэмvжинд Сорхон-шар өгvvлрvvн: "Намайг vнсээр хийсгэн алдав, чи. Одоо даруй эх ба дvv нарын зvг яв" гэж, ам цагаан эрмэг хулагч гvvг унуулж, тэлээ (хоёр эхийг хөхдөг тарган) хургыг чанаж, хөхvvр (ундны тулам) ба нэг нум, хоёр сум өгч, эмээл ба хэтгvйгээр явуулав.
88. Тэмvжин тэндээс явж урьдын шивээлсэн газарт ирээд өвсний налархай (зурвас)-гаар мөшгөн Онон мөрөн өөд явж, өрнөөс урсах Химурга горхинд хvрэв. Химурга горхины өөд өгсөж, Бэдэр хошууны Хорчухуй болдог гэдэг газар хvрч эх, дvv нартай учрав.
89. Тэнд бvгдээр нийлэлдэж, Бурхан халдуны өвөр Хvрэлх дотор урсах Сэнгvр горхины (Цэнхэрийн голын) Хар зvрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага, зурам алж идэн амьдрав.
90. Нэгэн өдөр гэрийн дэргэд байгаа найман шарга агтыг дээрэм ирж нvд vзтэл дээрэмдэж одоход Тэмvжин нар явган тул харсаар хоцров. Бэлгvтэй оготор хонгор морийг унаж, тарвага агнахаар явсан билээ. Yдэш нар шингэсний хойно оготор хонгор мориндоо тарвагануудыг дааж ядтал ачиж явган хөтөлж ирэв. "Шарга агтуудыг дээрэм авч одов" гэвэл, Бэлгvтэй, "Би нэхье" гэв. Хасар өгvvлрvvн: "Чи чадахгvй, би нэхье" гэв.
Тэмvжин өгvvлрvvн: "Та нар чадахгvй, би нэхье" гэж оготор хонгорыг унаад шарга агтыг өвсний налархайгаар мөшгөн хөөж гурав хоног яваад нэгэн өглөө олон адуунд хvрвэл нэг гавшгай хөвvvн гvv сааж байна. Тvvнтэй уулзаж, шарга агтаа сураглавал, тэр хөвvvн өгvvлрvvн: "Энэ өглөө нар ургахын урьд найман шарга морийг vvгээр хөөж гарав. Мөрийг би зааж өгье" гээд оготор хонгорыг тавиулж орог шинхул морийг Тэмvжинд унуулав. Өөрөө хурдан ухаа морийг унаж, гэртээ харилгvй намбух (хөхvvр) суулгаа хээр боож тавив. Тэгээд өгvvлрvvн: "Нөхөр чи их мунгинаж яваа ажээ. Эрийн мун (бэрхшээл) нэгэн адил бий. Би чамд нөхөр болъё. Миний эцэг Наху баян гэдэг. Би тvvний ганц хөвvvн. Миний нэр Боорчи" гээд хоёулаа мордож шарга морьдыг мөрөөр нь мөшгөж гурван хоног явав. Нэгэн vдэш нарны гэрэл уул ташиж бvхий цагт нэгэн хvрээ иргэнд хvрвэл, найман шарга морь нь тэр хvрээний захад өвс идэж байна. Тэмvжин өгvvлрvvн: "Нөхөр чи эндээ бай. Манай шарга морьд тэр байна. Би тvvнийг хөөж ирье" гэвэл, Боорчи өгvvлрvvн: "Би чамд нөхөр болж ирээд энд яаж vлдэнэ" гээд хоёулаа хамт довтолж ороод шарга морьдыг хөөж гарав.
91. Хойноос нь олон хvн цувалдан хөөв. Тэдний дотроос нэгэн цагаан морьтой [улаан дээлтэй. А.то] хvн уурга барьж ганцаар гvйцэж ирэхэд Боорчи өгvvлрvvн: "Нөхөр чи нум сумаа надад өг. Би харвалдъя гэвэл, Тэмvжин өгvvлрvvн: "Миний төлөө чи эрсдvvзэй. Би харвалдъя" гэж эргэж харвалдав. Тэр цагаан морьтойн хvн уургаа дохисоор хоцорвол хойдох нөхөд нь уван цуван гvйцэж ирсэн боловч нэгэнт нар уул ташин шингэж бvрэнхий болсон тул тэд нэхэж чадахгvй хоцров.
92. Тэмvжин Боорчи хоёр морьдоо авч тэр шөнө турш яваад гурван өдөр, гурван шөнө явж Боорчийн гэрт ойртвол, Тэмvжин өгvvлрvvн: "Би чамгvй бол энэ морьдоо яаж авч чадах билээ? [Би хэдийг авах вэ? А.то] Чи хэдийг авах вэ?" гэвэл, Боорчи өгvvлрvvн "Би сайн нөхөр чамайг мунгинаж явна гэж тус болохоор ханилж явсан билээ. Би олз эрсэнгvй. Би Наху баяны ганц хөвvvн тул миний эцгийн зөөсөн хураасан хөрөнгө надад элбэг хvрнэ" гэж эс авав.
93. Хоёулаа Наху баяны гэрт хvрвэл, хөвvvнээ алдав гэж нус нулимс болж байсан Наху баян хөвvvнээ ирснийг vзээд нэг уйлж, нэг загнаж, "Хөвvvн минь юу болсноо хэл" гэвэл Боорчи өгvvлрvvн: "Энэ сайн нөхөр мунгинаж явахыг vзээд хамт одсон билээ. Одоо ирэв" гээд мордож, хээр боож тавьсан намбух суулгаа авч ирэв. Тэмvжинд тэд тэлээ хурга алж хvнс бэлтгээд бас ганзагын тулам өгөв. Наху баян өгvvлрvvн: "Хоёр залуус vvнээс хойш сайхан нөхөрлө, бие биеэ битгий орхи" гэв. Тэндээс Тэмvжин мордож гурван өдөр гурван шөнө яваад Сэнгvр горхинд байгаа гэртээ хvрэв. Тэмvжинийг ирэхэд Өэлvн эх, Хасар хийгээд дvv нарын зовнил тайлагдаж сэтгэл баясав.
94. Урьд Бөртэ vжинийг Тэмvжин есөн настай байхдаа vзэж ирснээс хойш дахин уулзаагvй билээ. Одоо Тэмvжин Бэлгvтэй хоёр Бөртэ vжинийг эрэхээр Хэрлэн мөрөн уруу одов. Цэгцэр Чихургу хоёрын завсар Хонгирадын Дэй сэцэн нутаглан байгаа ажээ. Дэй сэцэн, Тэмvжинийг vзэж маш их баясаж өгvvлрvvн: "Ах дvv тайчууд нар чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний тухай сэтгэл зовнисоор цөхрөхөд хvрсэн билээ. Одоо чамтай уулзав" гээд Бөртэ vжинийг Тэмvжинд өгөв. Тэмvжин Бөртэ vжинийг авч хамт буцахад Дэй сэцэн vдэж яваад Хэрлэний Ураг цөл гэдэг газар хvрч [халуунд ядрах тул А.то] Хэрлэн уруу гэдрэг буцав. Дэй сэцэний гэргий Цотан охин Бөртэ vжинийг vзэж Хvрэлх дотор Сэнгvр горхинд бvхvйд хvргэж ирэв.


95. Цотанг хариулаад Боорчийг нөхөрлөе гэж урьж Бэлгvтэйг илгээв. Бэлгvтэйг ирмэгц Боорчи, эцэгтээ vл хэлэн бөгтөр хонгорыг унаад бор өрмөг (хэвнэг)-өө бөгтрөөд Бэлгvтэйн хамт явж ирэв. Боорчийн Тэмvжинтэй нөхөрлөсөн ёс тийм.
96. Тэмvжин нар Сэнгvр горхиноос нvvж, Хэрлэн мөрний эх Бvрги эрэгт бууж нутаглах цагт Цотан эхийн шитгvл (өмсгөл) гэж авчирсан хар булган дахыг авч Тэмvжин, Хасар, Бэлгvтэй гурвуулаа Есvхэй эцгийн хуучин дотно анд (нөхөр) Ван хантай уулзахаар очив. Эцгийн анд бол эцэг мэт биз гэж Ван ханыг Туул голын шугуйд нутаглан байхад хvрч очоод Тэмvжин өгvvлрvvн: "Эцгийн хуучин анд та, миний эцгийн адил буюу гэж би гэргий аваад өмсгөл хар булган дахыг чамд авчрав" гэж булган дахаа өгөв. Ван хан маш их баясаж өгvvлрvvн:

"Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсыг чинь
Хамтатгаж өгье
Булган дахын чинь хариуд
Бутарсан улсыг чинь
Цуглуулж өгье.
Бөөр нь бөгсөнд байг
Цэр нь цээжинд байг
(Ах захтай болог)" гэв.

97. Тэндээс бvрги эрэгт нутаглан бvхийд Бурхан халдунаас Урианхайн Жарчиудай өвгөн хөөрөг (төмрийн дархны vлээх тулам)-өө vvрч, Зэлмэ нэрт хөвvvнээ дагуулж ирээд өгvvлрvvн: "Тэргvvн Ононы Дэлvvн болдогт Тэмvжин чамайг төрөхөд Булган өлгий өгсөн ба би энэ хөвvvн Зэлмээг чамд өгсөн боловч, балчир учраас гэрт аваачсан билээ. Одоо чи миний хөвvvн Зэлмээр
Эмээлээ тохуул
Yvдээ сөхvvл" гэж өгөв.
98. Хэрлэн мөрний эх Бvрги эрэгт нутаглан байтал нэгэн өглөө эрт vvр цайж байхад Өэлvн эхийн гэрт зарцлагдах Хуагчин эмгэн босож өгvvлрvvн: "Эх, эх vтэр бос. Газар дэлбэрэх мэт чимээ гарч, морины төвөргөөн сонстоно. Аймшигт тайчууд айсуй биз. Эх даруй бос" гэв.
99. Өэлvн эх, "Хөвvvдийг даруй сэрvvлэгтvн" гээд өөрөө даруй босов. Тэмvжин нар даруй босоод морьдоо барьж, Тэмvжин, Өэлvн эх, Хасар, Хачиун, Тэмvгэ отчигин, Бэлгvтэй, Боорчи, Зэлмэ нар тус бvр нэг морь унаж, Тэмvлvнийг Өэлvн эх өвөртээ дvvрэв. Нэгэн моринд юм ачиж хөтлөв. Бөртэ vжинд морь дутав.
100. Тэмvжин ах дvv нар мордож, vvрээр бурхан халдуны зvг одов. Хуагчин өмгөн, Бөртэ vжинийг нууя гэж бvхээгтэй тэргэнд оруулж [эд бараагаа хийж тэргэнд сууж А.то] бөөр алаг vхэр хөллөж, Тvнхэлэг горхин өөд хөдөлж [уул өгсөн Тvнхэлэг горхиноо хvрэхэд А.то] сая vvр цайж харуй бvрий байтал, өөдөөс цэргийн хvмvvс хатиран ирж, "Чи юун хvн бэ?" гэж асуувал Хуагчин эмгэн өгvvлрvvн: "Би Тэмvжиний харьяат. Их гэрт хонь хяргахаар ирсэн билээ. Одоо [унгас тээж А.то] гэртээ харьж явна" гэв. Тэр цэргvvд өгvvлрvvн: "Тэмvvжин гэрт бий юу? Yгvй юу? Гэр нь хаана байна?" гэвэл, Хуагчин эмгэн өгvvлрvvн: "Гэр нь ойр байна. Тэмvжиний бий, vгvйг би мэдэхгvй, би хойд гэрээс гарч ирэв" гэв.
101. Тэд цэргvvд хатиран одов. Хуагчин эмгэн, бөөр алаг vхрээ гуядаж, яаравчлан явах гэтэл тэрэгний тэнхлэг хугарав. Тэнхлэг хугарсан учир, явганаар ойд дутааж оръё гэж байтал, хойноос мөн цэргvvд Бэлгvтэйн эхийг сундалж, хоёр хөлий нь санжуулан давхиж ирээд, "Энэ тэргэн дотор юу байна?" гэж асуувал, Хуагчин эмгэн өгvvлрvvн: "Унгас бий" гэв. Тэр цэргvvдийн ахмад нь өгvvлрvvн: "Дvv нар бууж vзэгтvн" гэвэл, бусад нь бууж хаалттай тэрэгний хаалгыг нээвэл, дотор нь хатан сууж байна. Тvvнийг тэрэгнээс чирч гаргаад Хуагчин хоёуланг сундалж Тэмvжиний хойноос өвсний налархайгаар мөшгөж, Бурхан халдун өөд гарав.
102. Тэмvжинийг нэхэж Бурхан халдуныг гурав тойрон нэгживч олсонгvй. Урагш хойш явж эрвэл умбах шавар, битvv ой тулгарч, цатгалан могой шургах завсаргvй бэрх шугуй тул Тэмvжинийг мөрдөж олж чадсангvй. Энэхvv довтолсон цэргvvд бол гурван мэргид байсан ажээ. Удуйд мэргидийн Тогтоа, Увас (ухаа) мэргидийн Дайр-Yсvн, Хаад мэргидийн Хаатай Дармала гурвуул нийлж урьд Чилэдvгээс Өэлvн эхийг булааж авсны өшөөг нэхэхээр ирсэн ажээ. Одоо тэдгээр мэргид өгvvлэлдрvvн: "Өэлvнийг булаагдсаны өшөөг авахаар ирээд одоо эмсий нь булааж авав. Өвөг эцгийн өшөөг авав бид" гэж гэртээ буцав.
103. [Тэд Бөртэ vжинийг аваачаад Чилэдvгийн дvv Чилэгэр бөхөд өгөв. А.то] Тэмvжин: "Тэр гурван мэргид гэртээ харих нь уу? Ууланд бvгэх нь vv? Гурван хоног дагаж яваад мэдэж ир" гэж Бэлгvтэй, Боорчи, Зэлмэ гурвыг илгээв. Тэмvжин өөрөө Бурхан халдун дээр бууж, өвчvvгээ дэлдэж (цохиж) залбиран өгvvлрvvн:

"Солонго мэт сонсох
Соргог Хуагчины
Сонор хvчээр
Yен мэт vзэх
Yнэнч Хуагчины
Yзсэний ачаар
[Аюулт дайснаас
Амжин дутааж]
Бvтэн биеэ
Бvгэн нуугдаж
Бvдэг замыг
Мөрдөн дагаж
Бугын мөрийг
Мөшгөн хөөж
Бургасан гэрт
Буруулан нуугдаж
Бурхан халдунд
Амь хоргодов.
Харийн дайсан
Халдан довтлоход
Харцагаас дутаасан
Болжмор мэт
Хандгай бугын
Мөрийг дагаж
Хад хавчлын
Сvвийг эрж
Хулдун ууланд
Дутааж ирээд
Хальс холтсоор гэр барьж
Халуун амиа
Хамгаалав, би.
Бөглvv ойт
Бурхан уул
Бөөсөн чинээ амий минь
Бөөцийлөн аварч
Бөөрийн чинээ биеий минь
Бvтэн мэнд vлдээв.
Өшөөт дайснаас
Өршөөн аварч
Өнчин бидний
Өмөг болсон
Өндөр дээд
Бурхан халдун чамайг
Өглөө бvр мялааж байя!
Өдөр бvр тахиж байя!
Yрийн vрд
Yvрд тахим
Yе тутам
Yргэлж шvтье!"

гэж бvсээ хvзvvнд эрих мэт өлгөж, малгайгаа гарт сэгэлдэрч, гараар өвчvvгээ дарж, наран өөд хандаж, Бурхан халдунд есөнтээ сөгдөж өчил өчин, сацал сацав.


бичсэн: Oyuntuya төрөл: Уран зохиол 8р анги | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 852

Сэтгэгдэл:

гоё шүү
Бичсэн: Зочин хэзээ: 17:04, 2011-10-23 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)