2011-04-01,11:37

Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх нь

Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх нь Ирээдүй гэдэг нь  хүүхдийн хувьд үл мэдэх , эс төсөөлөгдөх харанхуй битүү орон зай байх ёсгүй .“Маргааш галав юүлнэ гэж сонслоо ч өнөөдөр алимны мод суулга” гэсэн өөдрөг сэтгэлийн уриагаар энэхүү илтгэлээ эхлэж байна. Үр хүүхдээ ажилч хичээнгүй, төлөв төвшин, үнэнч шударга хүн болгохын тулд хичээнгүйлэн зүтгэж ирсэн манай өвөг дээдэс бол мэргэшсэн сурган хүмүүжүүлэгчид байсан. Үр хүүхдээ ажил үйлд сургахдаа аав нь эрэгтэй хөвгүүнээ дагуулан гэрийн гаднах ажилд тухайлбал :мал аж ахуйн хөдөлмөр ,хазаар ногт ,чөдөр зангидах .тэрэг , чарга зэрэг мал маллгааны тоног хэрэгсэл  хийх ,арьс сур  элдэх зэрэгт сургаж байхад, ээж эгч нар нь охин хүүхдийг гэр орны доторх тухайлбал: сааль сүү, оёх цэвэрлэх ажилд сургадаг байсан.Хүүхдийн нас нэмэгдэхийн хирээр дадлагажих ажлын хүрээ өргөсөж уул ус ,нар сар, од мичид ,гариг эрхсийн хөдөлгөөн тэдгээрийн зохицол цаг агаар шинжих гээд олон нарийн арга тоо тооллыг заан сургадаг байв.Ийм байдлаар үр хүүхдэдээ ажил амьдралд сургахын зэрэгцээ хүмүүжүүлэх ,оюун ухааныг задлан тэлж танин мэдэхүйн их ухаарлыг хөгжүүлэн ,амьдрал ахуйдаа ашиглах ардын ухаанд сургасаар ирсэн. Чухамхүү эндээс   Ноёд ноёд гэмээ нь
Нутаг зуураа хүндтэй
Номтой ламын шавь
Газар болгонд хүндтэй гэсэн сургаал зохиол гарсан болов уу? Бас хөдөлмөр хийхийн ач тусыг дараах байдлаар үзүүлсэн байдаг.                   Гар хөдөлвөл
Ам тосдох   гэх буюу
Гар байвал  хүрз заяах
Хүрз байвал хоол заяах .         
 
Монгол хүүхдийн төлөвшилд ардын аман зохиол , үлгэр домог , зүйр цэцэн үг чухал үүрэгтэй байдаг.Үлгэр домог эх оронч, хамтач энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх оньсого таавар нь биеийн алжаалыг тайлж , оюун ухаанаа сэргээж хөгжүүлэх , эргэцүүлж бодох дасгал сугууль болохоос гадна ертөнцийг танин мэдэх үйл ажиллагаанд сургахад чухал үүрэгтэй.Манай өвөг дээдэс хүүхдийг сайшаан урамшуулах зэмлах , сургамжлан зөвлөх , захихад зүйр цэцэн үгийг ихээр ашигладаг байсан.
Жишээ нь:                                                                                    
Бэлэн үгээр бардам битгий яв
Биет ажлаар шалдан битгий яв. гээд
Хүүхэд нэг эрдэнэ
Хүмүүжил мянган эрдэнэ гээд хүүхдийг хүн болгоход ардын аман зохиолыг ашиглаж байсны жишээ юм. Хүнээр хүн хийх  уламжлалт арга барилаар үр хүүхдээ зөв хүмүүжүүлэн, төлөвшүүлэхэд бид үүнийг анхаарах ёстой. Хүүхэд багачууд та нарын сурч мэдэх их хүслийн далайд дусал нэмэрлэж , сайн сайхан амьдрах мөрөөдлийн тэнгист цутгалан болох зорилгоор энэ бүхнийг ярьж байна. Хүүхдийн хүмүүжил, төлөвшил багаасаа гэдэг. Бид хүссэн, хүсээгүй хүүхэд гадаад ертөнцтэйгээ харьцаж, олон хүний эргэн тойронд төлөвшин өсдөг. Өнөөгийн бид хүүхдээ бусдаас өмөөрч хэрэлдэх, сайн мууг ойлгуулж чадахгүй өсгөж байгаа нь хожмоо уршигтай юм.

- Эргэн тойрон бусдыг үл хүндэтгэсэн, соёлгүй, гагцхүү өөрийнхөө эрх ашгийг эн тэргүүнд тавьсан хүмүүс олширч байна шүү дээ.
- Нийгэмтэй зохицож амьдрах чадвар дутагдсаны илрэл.
- Мэдээж хүүхэд бүх хүнд таалагдахгүй ч ахмад хүний зэмлэл, сургамжийг
зөв тусган авах, үр хүүхэддээ олны дунд хэрхэн биеэ авч явах талаар тайлбарлах, сайн мууг ялгаж таниулах, нөлөөлөх чадвар танд бий.
- Эргэн тойрны хүмүүс хүүхдийн тань буруутай үйлдлийг шүүмжлэх, зааж сургах, шууд хэлэх эрхтэй. Гэхдээ иймэрхүү зэмлэл, анхааруулга нь найрсаг, зөвлөмж маягийн байх ёстой.
- Бусдын дэргэд хүүхдээ учир зүггүй өмөөрч хаацайлах эсвэл түүний үйлдлийн шалтаг шалтгааныг тайлбарлах гэж оролдох хэрэггүй.
- Ямар ч хүүхэд тааламжгүй үйлдэл хийх хандлагатай байдаг. Гэхдээ энэ нь муу хүн болно гэсэн үг биш.
- Хэрэв тэр буруутай байх нөхцөлд хүүхэддээ дэмжлэг үзүүлэхийг хичээ. Ямар ч үйлдлээс үл хамааран түүнд хайртайг хүүхэд ямагт мэдэрч байх ёстой.
- Хайртай эцэг эхийн зэмлэл нь ч гэсэн хайр агуулж байдгийг ойлгуулах хэрэгтэй.
- Бусдын дэргэд хүүхдийнхээ сул талыг ярих, загнаж зэмлэх хэрэггүй. Энэ нь хүүхдийн нэр төрийг гутааж буй хэрэг. Хэрэв асуудал байгаа бол түр хүлээзнэ. Хоёул үлдсэний дараа энэ тухай ярих нь илүү үр өгөөжтэй.
- Өөрийн үйлдэлдээ дүн шинжилгээ хийх чадварыг хүүхдэд суулга. Эхлээд өөрийг нь сонс ч сур.
- Түүнд тийм үйлдэл хийх бодит шалтгаан ч байсан байж болох. Ямагт томчууд ярьж, зааж сургадаг байр суурийг ч өХүүхдийн хүмүүжил төлөвшилд эцэг эх, гэр бүлийн хүмүүжлээс гадна айлын хэд дэх хүүхэд болон  хүүхдийн өөрийнх нь хувийн онцлог  зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Ганц хүүхэд буюу айлын бага хүүхдүүдийн хувьд гэрт нь өөртэй нь чацуутан байхгүй учраас хэн нэгнээс үл хамаарсан байх нь олонтаа. Олон хүүхдүүдтэй айлын томыг нь зөв төлөвшүүлж чадвал хүүхдүүд бие биенийгээ хүмүүжүүлсээр зан төлөв, дадал хэвшил нь адилхан болдог тал ч бий.  

Айлын ганц хүүхэд бусад хүүхдийг бодвол эцэг эхийн хараанд илүү мэдрэмтгий байдаг. Мөн өөрсдийгөө насанд хүрэгсдийн шалгуураар бусад хүүхдүүдтэй харьцуулах чадвартай.
Хөндлөнгөөс харахад айлын ганц хүүхэд эрх дураараа, хангалуун мэт байдаг боловч яваандаа бие даасан шинжтэй болдог. Айлын ганц хүүхэд:
- Ганцаардах мэдрэмж ихтэй
- Хувиа хичээсэн үзэл төлөвших магадлалтай
- Хүүхэд эцэг эхийнхээ давуу хайрыг мэдрэх ба өөрийн эрх ашиг, сонирхлын төлөө хэн нэгнийг нөгөөгийнх нь эсрэг “ашиглах” тохиолдол их гардаг
- Эцэг эхийнхээ маргааныг илүү эмзэг хүлээн авч, үүнд өөрийгөө буруутгадаг
- Эцэг эхэд нь ямар нэг юм тохиолдвол цор ганцаараа үлдэх буюу ганцаардлаас их айдаг
- Бүх шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө үүрэх учир шийдвэр гаргах чадвар муутай болж өсдөг
- Харилцааны туршлага бага байдгаас үеийнхэнтэйгээ холбоо тогтоох чадвар муу
Айлын ганц хүүхэд нэг бол дуулгавартай нэг бол зөрүүд байх нь их бөгөөд амьдралд алтан “дундаж”-ийг барьж явах нь ховор байдаг.

Айлын ууган хүүхдэд ганц хүүхдийн шинж илрэх боловч гэр бүлд арай өөр байр суурь эзэлдэг. Гол төлөв үнэнч шударга, бүрэг ичимхий, харицлагатай, юманд их ноцтой ханддаг, мөн бухимдуу байна. Айлын ууган хүүхдийн зан төлвийг тодорхойлох нэг чухал зүйл бол айлын энхрий хүүхэд байж байгаад дүү төрснөөс эхлэн эцэг эхийн хайр, анхаарал халамж суларч эхэлдэг бөгөөд яваандаа  бага дүү нараа асрах, гэртээ туслах гээд амьдралын хэв маяг илт өөрчлөгддөг явдал юм. Өөрийнх нь төлөө тавьж буй анхаарал суларсан үед хүний анхаарлыг татахын тулд сахилгагүйтэх, үймүүлэх, уйлах зэрэг бүхий л аргаа хэрэглэнэ. “Сайн” хүүхэд байхыг хичээх бөгөөд магтаал, урамшуулал их шаардлагатай байдаг тул эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Сэтгэлзүйч эмч А. Адлерын тодорхойлсноор айлын том хүүхэд мэдрэлийн ядаргаанд орох магадлал илүү өндөр байдаг байна.

Айлын дунд хүүхэд өөрийгөө байнга ах эгчтэйгээ харьцуулах бөгөөд өөрөө өөрийгөө үнэлэх нь  их доогуур байдаг. Гол төлөв сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, атаархуу зантай байх бөгөөд ах, эгчийгээ дийлэх гэж байнга оролддог. Мөн ах эгчээсээ тэс өөр зантай байх нь элбэг. Ах нь дуулгавартай, томоотой бол дүү нь хөдөлгөөнтэй, ах нь зожиг зантай бол нийтэч гэх мэт. Түүнчлэн их бие даасан, хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах чадвартай, арай илүү хөдөлгөөнтэй, шүүмжлэлд их эмзэг ханддаг. Айлын дунд хүүхэд дураараа байх нь тун ховор. Учир нь түүнд энэ боломж тэр бүр олдоод байддаггүй.

Айлын бага хүүхэд бүхий л хүмүүсийн халамжинд байдаг учраас өөртөө итгэлтэй, өөрийн дураар, омголон зантай болох нь их. Ямар нэгэн зүйлд айдас болгоомж багатай байх бөгөөд энэ чанараараа  эрсдэлтэй алхам хийн, өндөр амжилтанд хүрэх магадлал их байдаг ч зарим зүйл дээр бусдын үгийг авах дургүй зангаасаа болж алива асуудалд өртөх нь элбэг.
Айлын бага хүүхэд гэртээ илүү давуу эрхтэй байх ба энэ чанараараа том болсон хойноо хэнд юу хийхийг зааварлагч болдог. Өөрсдөө  ч хүссэн зүйлээ авах сонирхолтой. Хүмүүстэй их дотно нийтэч, тусархаг зантай байна.



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)